Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 01 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Өлзийт, Батцэнгэл, Чулуут, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 20,1 – 26,3 градус , бусад сумдын нутгаар 16,6 - 19,7 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,4 -1,8 градусаар хүйтэн, Чулуут, Хангай, ӨндөрУлаан Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 2,8 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 6,0 - 11,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 25,0 – 33,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт, Тариат, Батцэнгэл, Чулуут, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 5 - 7 өдөр, Хашаат, Хангай, Хотонт , Цахир сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Өгийнуур, Тариат сумдын нутгаар 22,0 - 27,0 градус, бусад сумдын нутгаар 14,0 - 19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Өлзийт, Хайрхан, Чулуут сумдын нутгаар 1,0 – 5,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат, Өгийнуур, Хотонт, Хайрхан, Цахир сумдын нутгаар 34,0 – 39,0 градус, бусад нутгаар 29,0 - 32,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 2,0 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 – 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай Эрдэнэмандал, Цэцэрлэг, Тариат, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хайрхан, Булган сумдын нутгаар 1 - 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 0 - 3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31-ны байдлаар мал өвөлжилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа